몽골어번역, 몽한번역, 한몽번역
몽골어번역과 몽골어통역 전문 월드인포번역입니다 ~~
몽골어번역과 몽골어통역문의는
정현수팀장 010-7156-1071입니다
이메일 chs900415@naver.com 입니다 ~~~
1. Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.
1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх
3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна.
(2014 оны 5-р сараас 9000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.)
- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна.
- Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд иргэд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэхийг хүсье.
(주몽골한국대사관 홈페이지 참조)